ЭМЯ: Халдварын тохиолдол буурч байгаа тул тусгаарлах байруудыг буулгаж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од угтан авч, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлэн ажиллаж буй үйл ажиллагааны явц, нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Танилцуулгын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотод 6500, улсын хэмжээнд 24 мянган ор дэлгэн ажиллуулсан. Харин сүүлийн нэг сард халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд шинээр дэлгэсэн тусгаарлах байруудыг татан буулгаж эхлээд байна” гэлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан яаралтай хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өгөхөө мэдэгдлээ. “COVID-19” өвчнөөр өвчилсөн иргэдэд нэмэлт хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг. Иймд бодлогоор ЭМЯ улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байгаа. Уг  ажлын хүрээнд хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий тус үйлдвэрийг Цэргийн төв эмнэлэгт өгөх юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn