Л.Энх-Амгалан: Боловсролын байгууллагад улс төрийн бус мэргэжлийн томилгоо хийдэг болно

2021-11-09

Боловсролын багц хуулийн төслийг өргөн барихтай холбогдуулан хийсэн мэдээллийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цаашид боловсролын байгууллагад мэргэжлийн томилгоо хийдэг болгоно. Сумын Засаг дарга сонгуулийн үр дүнгээр сургуулийн захирлыг өөрчилдөг байдлыг халах хэрэгтэй” гэв.

Сүүлийн долоон жил сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын 70-80 хувь нь сонгуулийн дүнгээр солигдож, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийгдсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Холбоотой мэдээ