У.Хүрэлсүх: Хөвсгөл далайд живсэн бензин, салярктай автомашиныг бүгдийг нь татаж гаргана

2021-11-09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОБЕГ-т ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алба хаагчидтай уулзах үеэрээ “Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу онцгой байдал болон бусад холбогдох албанууд хамтдаа Хөвсгөл далайн ёроолд 36 жил байсан Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргасан. Энэ бол дөнгөж эхлэл.

Бензинтэй 60 гаруй автомашин живсэн байгааг задрахаас нь өмнө татаж гаргана. [bctt tweet=”Хөвсгөл далайгаа хамгаалах ёстой.” username=””] Ерөнхийлөгчийн хувьд онцгойлон анхаарч ажиллана. Байгаль орчин, гол нуур, уул усаа хамгаалах, мод тарьж ургуулах нь тогтвортой хөгжлийн суурь.

2024 он гэхэд Хөвсгөл далайд живсэн бүх автомашин, техник хэрэгслийг татаж гаргана” гэлээ.

 

Холбоотой мэдээ