Агаараас эрэн хайх, аврах зориулалтын хоёр ширхэг нисдэг тэрэгтэй боллоо

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд тус улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтарч агаараас эрэн хайх аврах ажиллагааны ангийг шинээр нээн ажиллуулах төслийг эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд Францад өдөр тутам хүний амь аврахад ашиглагддаг агаараас эрэн хайх, аврах төхөөрөмжөөр тоноглогдсон Еврокоптер ЕС-145 маркийн хоёр ширхэг нисдэг тэргийг манайд хүлээлгэн өглөө.

Нисдэг тэргүүдийг сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, хүнд өвчтөнүүдийг зөөвөрлөх, ойн түймрийг унтраахад ашиглах юм.

Одоо байгаа нисдэг тэрэг нь нэг цаг нисэхэд 4-5 сая төгрөгийн зардал гардаг бол энэхүү хоёр нисдэг тэрэгний хувьд найм дахин бага зардалтай буюу цагт 550 мянган төгрөгийн зардал гарах юм.

Агаараас эрэн хайх аврах ажиллагааны анги нь нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, 3 эмчтэй байхаар сургаж дадлагажуулан бэлтгэж эхэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn