Л.Энх-Амгалан:Нэг алхаад л торгуулж байна, бид цагдаагийн хяналтан доор амьдарч байна

2020-12-11

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан манай улсын хууль тогтоомж тогтворгүй байна хэмээн шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг 400 орчим хуулийй 149-д нь өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, гуравны нэгд нь өөрчлөлт оруулах гэж байна.

Монгол Улсын хууль тогтворгүй байдгийн жишээ.  Амьдралгүй хууль, цоорхой хууль баталдагын жишээ.

Зөрчлийн тухай хууль батлагдаж гарснаар бид нар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг Зөрчлийн хуулиар шийтгэсэн байна. Манай улсад 18 хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ногдож байна. 73 мянган аж ахуйн нэгжийг торгож байна. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөг болсон байна.

Ард иргэдээ торгодог улс орон болчихоод байна шүү дээ. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн хууль. Нэг алхаад торгуулж байна. Хатуухан хэлэх юм бол бид цагдаагийн хяналтан доор амьдарч байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зөрчлийн хууль хуудуутай гэдэг нь анх гарахдаа хэл ам дагуулсан Энхамгалан гишүүн хоёр гараа өргөөд баталж байсан харин Билэгт гишүүн эрс эсэргүүцэж байсан одоо буруу гээд байна ухаарсан юмуу өөрийн ойр дотныхон өртөвүү ухаарсан нь сайн хэрэг үүнийг сайн ойлгуулаад засаарай амжилт хүсэе

  • Монгол улс хууль зүйт төртэй. Төрийн хуулийг зөрчсөн бол бүгдийг шудрагаар алагчлалгүй торго. Дараа нь зөрчихөө болино. Хууль тогтоогч хууль батлахаасаа батласан хууль журмаа мөрдөхөөс татгалзаж байгаа бол хууль тогтоогч гэж цалин авч ямба эдэлэх хэрэггүй. Тарцгаа юм илүүдээ гарсан мөнгө алга

  • Цагдаа иргэн хоёул хоёр талаасаа хичээхэд л харьцааны хамгийн сайхан эерэг дулаан уур амьсгал үүснэ.Цагдаа би бол иргэдэд туслагч гэж иргэнтэй харьцах хэрэгтэй.Иргэд нѳгѳѳ талаасаа цагдааг энэ миний эрхийг хамгаалагч гэж харьцчихвал болоод явчихна. Ер нь лаг лаг улс орны тухай ,элдэв хүний эрх , хууль эн тэр гэж урт урт юм ярилгүйгээр зүгээр л саяхан коммунист орон байсан Гурж улсын жишээг ярихад л тэнд цагдаагаа хэрхэн ямар арга, бодлогоор жинхэнэ ард олны цагдаа болгосон түүхийг сонирхчиход гэмгүй. Тэнд зѳвлѳлт маягийн бурангуй дэглэм ёс журамтай цагдаа байсан. Авилгал, илт дээрэнгүй харьцаа, зѳвхѳн удирдлагын үг тушаал гэх зарчим ноёлж байв. Тэд бидэнд тусалж бидний тѳлѳѳ ажиллаж биднийг ,бидний л адил гүрж хүн боловч хувь тавилангаар нѳгѳѳ хэсэг болчихсон алуурчин ,хулгайч эсвэл танхайчуудаас хамгаалж буй учир тэдгээр хууль зѳрчигсдийг ардын дайсан мэт тооцож, тэдэнтэй хүн ёсоор харьцах огт хэрэггүй гэж үздэг Цагдаатай байлаа гэж Грузинүүд дурсдаг. Ердѳѳ л ѳнѳѳдѳр хамгаалсан жирийн иргэн маргааш нь ѳчүүхэн зѳрчлийнхѳѳ тѳлѳѳ эсвэл хууль биелүүлээгүйнхээ тѳлѳѳ цагдаад хамгийн айхтар гэмт хэрэгтэн болж харагдахад гайхах зүйлгүй.Тэд иргэдийг дарамталж , үгийн ѳѳ сэв эрж, гутааж эсвэл авилгал нэхнэ. Тэдний нүдэнд иргэн гэж байхгүй зѳвхѳн хамгийн гэмгүй нэгэн нь ч ямар нэг хэмжээгээр бяцхан танхайрагч болж харагдана. Тиймээс түүнтэй хатуу ширүүн харьцах хэрэгтэй. Айлгаж жижигрүүлэх тусам дуулгавартай болно гэж үзнэ.Яг энэ бодлого сүүлдээ авилгачин , ѳѳрѳѳ хууль зѳрчигч цагдааг тѳрүүлдэг болж үүнийг ч Грузинд нэг номерт анхааран гол алдаа гэж үзэв. Тэд бүх орон даяар нэг ч цагдаагүй 3 сар болсон. Яаж цагдаагүй байж болдог юм яагаад гэж сонирхох байх. Зүгээр л тэд цагдаагаа бүр нэг ч хүн үлдээлгүй халсан. Тэд цагдаагийн түргэвчилсэн академи байгуулж шинээр цэргээс халагдсан залуусыг хамруулан 3 сарын турш зѳвхѳн харьцааны соёл гэлтгүй хууль дүрмийн маш сайн мэдлэгтэй залуу халуун гол нь бид иргэддээ тусална энэ улсын иргэн, иргэн биш хэн ч байсан Шүүх яллаагүй бол тэр хүн гэмт хэрэгтэн биш гэсэн үзэл бодлыг тэргүүнд тавьсан шижигнэсэн цоо шинэ цагдаа нар 3 сарын дараа гудамжинд гарч ирсэн юм. Мэдээж хангалт унаа тэрэг бүгд ном журмын дагуу .2 эргүүлийн цагдаагийн дунд нэг машин.Тэнд эргүүлийн (патрульная система) систем гэх цоо шинэ арга барилаар цагдаа нь ажиллаж эхлэв. Хамгийн сонирхолтой нь цагдаагүй байсан тэр 3 сар харьцангуй биш бүр дээд зэргийн гэмт хэрэг зѳрчилгүй шахам ѳнгѳрчээ.Одоо Грузинд цагдаа таныг зогсоовол та айж сүрдэх, болгоомжлох, мѳн зѳрчил гаргасан бол түрийвчээ ухах хэрэггүй болсон.Тэнд та жинхэнэ Гүрж улсын нэрийн ѳмнѳѳс танд туслах цагдааг харна.Та зѳрчил гаргавал танд анхааруулж тайлбарлана таныг торгох шийтгэх ямар ч үйлдэл хийхгүй .Зѳвхѳн таны буруутай үйлдлийг бүртгэж авна.Торгож, шийтгэх асуудал нь Шүүхийн эрх мэдлийнх учир тэдэнд таныг загнаж харааж дээрэлхэх огтын шаардлагагүй Зѳвхѳн таны ч дан ганц буруу биш байж мэднэ шүү дээ. Авилгал ѳгѳх гээд та оролдоод үзвэл эелдгээр таныг алдаа гаргаж байгааг сануулна. Зүтгэвэл таныг авилгал ѳгѳх гэж хичээсэн хэрэгт хамааруулна. Тэд бие биенийгээ хянана. Хэрэв хамтрагч цагдаа чинь авилгал авсан байхыг чи мэдсээр хэлэх ёстой газар нь хэлээгүй бол шууд гэмгүй , авилгал аваагүй ч та цагдаагийн байгууллагад цаашид ажиллах эрхгүй болж, ажлаасаа халагдана.Ѳѳр олон олон хүнлэг , ардчилсан, хуулийн боол биш хуулийн хамгаалалттай улс орон болгосон ѳѳрчлѳлтүүдийг Гүрж улсаас бүх салбарт нь олж харж болно. Мѳн амархан ѳѳрчлѳгдсѳн байгаа биз. Хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй.

  • Гэрийн эр хүн эхнэр хүүхэддээ үг хэлэх, шүүмжлэх, архи тамхи үнэртүүлсэн үр хүүхэддээ жавтий хүртээх боломжгүй байна. Нэг үгээр хэлбэл Зөрчлийн хууль нь Монгол гэр бүлийн гишүүдийг нэгийг нэгнээр дамжуулан цээрлүүлэх ажиллагаа боллоо. Даруйхан өөрчлөхгүй бол гэр бүл салалт, хүчирхийлэл тоймоо алдана шүү.

  • Өөрсдөө ийм хууль баталчхаад хэрэгжүүлж байгаа доод субьектрүүгээ ийм үг хэлж суухдаа ичээч хууль баталсан нэр доор санхүүжилт авч мөн төсөв авна мөнгийг нь авч идчихээд буруугаа бусдад тохоод ийм л арчаагүй төртэй 

    • Зөрчилд  тооцохооргүй  жижиг  асуудлуудыг  зөрчил  гээд  хуульчилчихсанд   гол  асуудал  байгаа юм. Анх  батлагдах  үеэсээ л  хэл  ам  дагуулж  хэрүүл  шуугиантай  эхэлсэн  ,Нямдорж  автортой  хар  хууль  амьдралд  нийцэхгзй  гэдэг нь  батлагдаад  байга.

  • Зөв зөв үхэр Монголчууд хүн шиг хууль дүрмээ мөрдөөд хүн шиг амьдарч байгаа биш наад захын жишээ хотын хөдөлгөөнд дүрмээ бориад явж байгаа жолооч 10,20% иас хэтрэхгй байна шүү дээ харинч торгууль нь бага байгаа юм согтуу хөдөлгөөнд орж байгаа нөхдийн машиныг хурааж улсын орлого болгох гэх мэт арга хэмжээг чангатгах хэрэгтэй Л.Энхамгэлан мэтийн зарим УИХ-н гишүүд камерийн өмнө нэг их ард түмэнд хайртай хүн болж Попордохоо болих хэрэгтэй.

  • Торгож доройтуулахаар бүгдииг нь визииг нь өгөөд эх орноосоо гаргачихаач иим оронд ацаа хииж амьдрах вэ дэ 

  • Иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль зөрчсөн бол торгох санкци, хуулийг нь та нар баталж өгөөд хууль сахиул гэж байгаа биз дээ.

    Түүнээс цагдаа хууль баталдаг юм шиг цагдаагийн алба хаагчдыг буруутгах шаардлага байхгүй шүү.
    Харин ийм хууль баталж, ард иргэдийг сөхрүүлж буй байдалдаа дүгнэлт хийж засаж сайжруул. Бурууг нь өөрсдөдөө өг.

  • биднийг торгож торгочоод тэр мөнгөө яаадаг байнаа өөрсдөө авчихуу өчнөөн тэр бумаар торгож байгаа ш дээ

  • Намайг нөхрөө зүгээр л архи уусан байхад дуудлаа гээд 50000 торгууль гэж цагдаа шаардсан би торгуулисан байдал иймэл байна 

  • Цагдаа хууль санаачлаж тэр хуулиа хэрэгжүүлдгүй,харин та нарын батласан хуулийг хэрэгжүүлдэг улс шүүдээ эрхэм гишүүнээ

  • Цагдаа торгоод байгаан бишшдээ та нарын гаргасан хуулииг л хэрэгжүүлж байгаа шүү дээ ард түмэнд таалагдах гээл ядхиимаа та нар цагдаа энгиин эргэд 2иин хооронд битгии яс хаяад бай

  • цагдаа нар дундаж амьдралтай иргэдийг торгож зөрчил арилгасан нэрээр үр дүнгээ нэмүүлж амьдардаг болсон шүү

  • Наад балай хууль гэсэн иргэдийн эрхийг боосон заалтаа өөрсдөө баталчаад одоо нэг шудрага цайрлах хэрэггүй. 

  • Өмнө нь энэ зөрчлийн хуулийг батлахад та байсан л санагдахийн. Танай нам олонхи, бүр үнэмлэхүй олонхи байсан санагдахийн. Сонирхолтой л юм…

  • Л.ЭНХАМГАЛАН ГЭЖ БАС НЭГ КАМЕРИЙН ӨМНӨ ДҮР ЭСГЭДЭГ ПОП ГИШҮҮНТЭЙ БОЛЖЭЭ. Энэ нөхөр юу яриад байна аа Төмөр зам хэрэггүй .банк хэрэггүй бас цагдаа хэрэггүй гээд л попороод байх юм. Гадаадын капиталд санхүүгийн зэх зээлээ найр тавин өгч тэмээн жингээр тээврээ хийж  Хулгайч нараар хуулиа сахиулах гэж байгаа юм уу. Ингэж попорч байхын оронд боловсруулж байгаа хуулийн чанараа сайжруул .иргэдээ соён гэгээрүүлэх ажил хий .Шорон Хууль хүчин цэрэг цагдаагийн барилгын санхүүжилтийг багасгаж сургууль цэцэрлэг Эмнэлгийн  санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар дуугарч байвал дээр баймаар юм.

  • tiim shuu torguuli heterhii bna ene tsgdaa nar y ch hiihgui niigemd y ch biteej uzeegui turiin unegui huvtsac unegui ynaand cyyna ted ard tumenii tatvarin munguur tsalin avch baij ard tumenee harahaarai yyrlana zodno deerelhene torgono yuharai iim archaagui bodoltoi bdg bn  ter torgood bg zurchilin huulin yunzlh tsag bolcn 

  • Хэнэггүй хүн их байгаагийн нэг жишээ энэ. Гэхдээ хэдэн хүн давхардсан тоогоор торгууль төлсөн бол! Тэр хүмүүс  кармаанаасаа гарсан мөнгөө тоохгүй байгаа юм бишүү? Зөв амьдарч яваа хүн муугаасаа олон байдаг юм.

  • тэгвэл хуулиа өөрчлөөд лтрогохоо больчих эсхүл өөр хүнээр л торгуулчихаач цагдаа дуртайдаа торгоод байгаа юм уу мөн олон хүн торгуулаад байгаа юмуу эсхүл цөөн хүн дахин дахин торгуулаад байгаа юм болов уу уих гишүүн хүн гэхэд гоомой л үг хэлж дээ данжаад царайлсан амьтан чинь

  • Bolj butehgvi yum gej haa ch baihgvi bolgohin tuluu l setgel zorig  heregtei .Nymbaatarin Sanaachilsan amidrald nitsehgvi buruu zuruu huuli deer nb hariutslaga tootsoj ogtsruulj chadah hun  mongol ulsad baihgvi gej uu .Terbum terbumin orlogo Odoogin nuhtsuld yaj olood bna huuli zuin said .

  • Замын цагдаа нарыг үйлчилгээнтй байгуулага болгооч харьцаа хандлага гэж оооо мэргэшсэн авлигачид байдаг 

  • Иргэдээ уг хэлж, узэл бодлоо илэрхийлсэний толоо торгоно гэдэг амыг нь таглаж байгаа гэсэн уг. Ийм байхад яаж шудрага ес тогтох вэ. Ард тумнээ цагдаагаар дарамталуулж, оорсдийн эрх ашгийн толоо шийдвэр гаргаж байна.

  • naad huuli zuin said nertei malaa solio uych medehgui hurelsuhiin nutag geed songson baih estoi huuli duremiig samarch bnaa muu golog erno jijeg bietei humuus tor zasagiig samardgiin jishee elbegee bna daraana ene nymbaatar gej neg mal bnaa

  • Германд амьдардаг миний үеэл дүү, тэнд амьдрах орчин сайхан   даанч торгуул нь хэцүү. Гаднаас ирхэд л үүднийх нь шууданд элдэв торгуулын хуудас ирчихсэн байдаг гэж ярьж байсан юм. Тэгж л хүмүүсийг цэгцтэй байлгадаг байх. Яахав тэгж байгаад бид биеэ авч явж сурах биз. Жолооны дүрэм,гарцаар гарах,нус шүлс, хогоо хаяхаас эхлээд журамлагдсан нь дээрдээ.

  • Торгуульгүй байвал тэгээд дүрэм зөрчихгүй гэж үү Минии мэдэхээр л согтуу жолоо барихад торгодог торгууль өндөр болсоноос хойш минии ойр тойрны хүмүүс уусан үедээ цагдаа таарчихвал баларна гээд ихэнхдээ машинаа орхиод явдаг болсон Амьдрал дээр иим л байгаа шүү дээ Түүнээс өмнө архи уучихаад тасарчихаад л машинаа бариад л амьтан хүн дайрчих гээд л байдаг байсан хүмүүс өарчлөгдсөн Торгуульгүй болгочихвол харин ч нэг дураараа юм болно Авто тээвриин ослоор жилдээ бараг 600 хүн амь насаа алдаж баына шүү дээ Харин цагдаа нарын харьцаа хандлага авилгал нэхдэг асуудалыг өөрчлөх хэрэгтэй 

  • Ард түмний эсрэг хууль батладаг Торгуулийн мөнгөөр төсвөө бүрдүүлдэг тийм төрийг ямар төр гэх вэ

  • их хуралд энэ энхамгалан шиг хүмүүс байвал бидний эрх тэнцвэртэй иргэн нь хуулиа хүндэтгэж биелүүлж амьдарч төлөвшиж болохуйц боловсрогдох боловуу харин нямбаатар оюунэрдэнэ аюурсайхан мэтийн хуурамч багтай нөхдүүдээр шийдвэрлүүлээд байвал удахгүй тоталитор дэглэмтэй улс болчихсон байх вий хүрэлсүхийн дохисон болгоныг надуул чинь хэрэгжүүлж байгаа шүү дээ энэ засгийн газрын үед аж ахуйн нэгжүүд маш их хохирч хаалгаа барьцгаасан эд нар одоо хилээ хаах нь л дутуу байх шиг байна

  • erh shaazgaiem  gishuun  ta  buruu i  yrnad  baih  shig… Herev  zurchil  gargaagui  bol…Ovoo  bosgoogui  bol  shaazgai  haanaas  suuh ve  gedeg  mohgol  saihan  ug biidee.  erhemee

  • Зөрчлийн тухай хуулийн зорилго нь тухайн хууль, захиргааны арга хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах замаар ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ОРШИНО гэсэн байх юм .
    Зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийтгэл , албадлагыг *Зөрчил шалган шийдвэрлэх хууль*-ийн дагуу хэрэгжүүлдэг гэж ойлгодог . Харин *Алдаа* гэж нэрлэсэн тодорхойлолтын дагуу *Зөрчил шалган шийдвэрлэх хууль*-ийн дагуу 300к төгрөгөөр 1000к төгрөгийн цалинтай хүн торгуулаад байх нь хэр шударга зарчим, шударга ёс юм бол ?. Зарим нэг албан тушаалтан нь *Алдаа, Зөрчил* гэдэг үг нэг үг гэж тайлбарлах.?. Хуулийн үндсэн зарчмуудын нэг нь давхар утга санаа агуулдаггүй гэж сонссон юм байна. Хуулиас нь алдаа гэдэг үг олж хардаггүй ээ. Гаалийн зуучлагч байгууллага, түүний бүртгэгдсэн мэргэжилтэн нарын *Алдаа * нь гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхийн тулд гаалийн программд олон дахин буцаах, зарим нэг үг үсгийн алдаа гаргах төдий л байдаг юм шүү дээ хөөрхий. Хэн нэгэн хуульч, өмгөөлөгч, хууль тогтоох байгууллагын ажилтан энэ сэдвийг хөндөж арга хэмжээ авахгүй юм байх даа? 

  • Энэ зөрчилийн хууль бол гэр бүл салгах хууль. Орос улс 7 хоног хэрэгжүүлээд л бүх эрчүүд нь баривчлагдаад больсон хууль

  • Зөрчилийн хууль гэр бүл салгах хууль гэдэгтэй санал нэг бна.зөрчилийн хуулиар баримчлагдсан (5-30) залуучууд салнаа гэдэг юм блаа.нүдээрээ харсан.гэр бүлд маргах юм байдаг л асуудал.гэртээ дуу чимээ их гаргалаа гээд баригдсан хүмүүс ч байдаг.цагдаа нар ийм зөрчилөөр хорихийн донтой болчихсон.ингэж ажил сайн хийсэн үзүүлэлт гардаг бх.монголчуудаа ажил албагүй болгож амьдрал эдийн засгийн чадамжгүй болгох сонирхол бгаач юм шиг.гишүүн үүнийг өөрчлөх ажил хийгээсэй.дэмжиж бна

  • Харваас хужаа юм байж юу хуцаад байгаан. Харин ч цагдаа нар гишүүнийг торгодоггүй шүү. Яахаю гээд байхад гайхуулах нь шив дээ.

  • Иргэдийн зовлонг ойлгож ганц зөв үг дуугарсан ганц гишүүн олж харлаа. Монгол улс торгуулиар төсөвөө бүрдүүлж торгохын тулд цагдаагийн дарангуйлал тогтоож байна. Энэ нь дураар хяналтгүй авирлах дуртай монгол ялначуудын 2 том даргад л ашигтай. коммунист засаглал чимээгүй сэргэж байна. өвчнөөр далимдуулан цагдаагийн авир бол бүр дэндлээ. бүгдэд тэгш хандаж байгаа бол хамаа алгаа. ланд-570 тай баян залуу хажуугаар нь урсгал сөрөөд өнгөрөхөд хараагүй царайлаад, хуучин муу жижиг машинтайгаар нь намайг ямар ч шалтгаангүй сүрсэгнээд торгох шалтаг олохгүй байгаадаа уурлаж байхыг хэдхэн хоногийн өмнө өөрийн биеэр харлаа. энэ бол зүгээр жишээ. тэгээд надад буруугүй гэдгээ тайлбарлахын бол цагдаагийн өөдөөс эсэргүүцсэн болоод жинхэнэ шалтаг өгөөш өгөх шинжтэй. үүнийг ч цагдаа нар яг хүлээдэг. дээрээс нь ч сургадаг байх. арай хэтэрч байна. Иргэдийн бухимдал тэвчээрт хязгаар бий шүү.

    • тэдний хүнтэй харьцаж байгааг харахад ой гутмаар. яг гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа хуяг шиг үнэн бүдүүлэг.боловсрол муугийнх ч юмуу. зарим 1 дарга нар нь ч мөн ялгаагүй бүдүүлэг байдаг юм билээ. өөрийгөө хамгаалвал улам зууна гээч.

  • Маш зөв ярьж байнаа. Цагдаа хууль сахиулж байгаа нь үнэн боловч хууль нь өөрөө дутуу дулимаг , амьдралгүй байгаагаас энэ завхрал гараад байгаа, хэрэгтэй хэрэггүй бүх юман дээр ард иргэд торгуулан шийтгүүлдэг     

  • Энэ хүн нэг талын зөв ярьж байна. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн өөрөө 1000к ийн цалинтай. Гэтэл ганц үсэг алдсаны төлөө 300 к аар торгуулж байна. Торгуулсан үйлдэл нь хэн нэгэнд, албан байгууллагад  хохирол учруулсан бол бас яая гэхэв. Хамгийн гол нь хохирогч байхгүй, учруулсан хохирол байхгүй, Энэ тэгээд шударга ёс уу?   Гэтэл энэ хүний ажлыг  бичиг баримт, үнэлгээ, хяналт шалгалт хариуцсан 4-5  гаалийн улсын байцаагч, мөн ахлах байцаагч нар шалгаж байгаа шүү дээ. Гаалийн байгууллагын үндсэн ажлыг хийчихээд хувийн хэвшилд ажилладагаараа энэ хүн буруутай болж  хамаг бурууг нь үүрдэг энэ жишиг сүүлийн хэдэн жилд бүр утгаа алдаад байна. Энэ ажлыг хийх хүн ч олдохоо болилоо.   Тэр олон гаалийн горим, төлбөр, олон улсын код,  үнэ, үнэлгээ, ОУ-ын конвенцүүдийг гардаж хийх ч дурын нэг хүн  амжих юм биш л дээ

    • хуульнд нь зааж өгөөд сануул гэсэн үг байхгүй юм чинь өргөдөл гомдолоо шийдэхгүй дараад өнгөрөх боломжгүй учраас торгохоос өөр гарц байхгүй иргэний гомдолыг дарсан алба хаагч өөрөө хариуцлага хүлээнэ арга байхгүй

  • Цагдаа нар хуулийн дагуу ажиллаж байгаа боловч бүрэн биелүүлдэгүй өөрсдөө завхаруулдаг/хэтэрүүлдэг /

  • Торгууль бол цаазын ялтай адил болчихоод байна. Мөнгө байхгүй тэгээд торгуульна. Зөв торгохгүй дандаа нугалаа гаргана

  • Төр төмөр нүүрээ торгууль шийтгэл баривчилгаагаар харуулж байна. Улсын төсөвт их л нэмэр болж байгаа байхдаа.

  • Hutsaarai. Nusaa hoijuulaad uilagnaad ochihod tsagdaa ta nariig umuurch hamgaalj ta nariin hohiroliig baragduuldag bz dee. Erhee meddeg bol uurgee bieluul. Shaadiimbee boosnuud chine.

  • tiimee….Гэхдээ зөрчилтэй хүнийг торгож болно..Цагдаа нар шаардлага тавихдаа энгийн иргэдтэй яг ялтантай харьцаж байгаа юм шиг харьцахааа больчихмоор юмаа..

  • Zorchihgui bol torguulahgui… unen l de! Gehdee uchir bas b a.  Jishee n: ali 1 uulzbaraar baruun gar tiish n ergeh yedee 1-r egneegeer avtobus yabhaar temdgelgeetei egnee ruu orj ergeed 2-r egnee ruu oroh gehed manaihan angasan mal shig zutgeed oruuldag bil uu? ingeed l zorchil…  iimerhuu zohitsuulaltaa buren guitset sudlaj, todorhoilsonii undsen deer huulichilsan bol gomdol, sanal garahgui l baih baisan bol u!

  • Зөрчлийн хууль гарсанаар замын уулзвар бүр 2с 3 цагдаа зогсдог сануулдаг бус дүрэм журам ярьсан торгодог цагдаа их болсон.Цагдаа хуульч биш бж торгож шийдгэж байгаа нь хуульд нийцэж бгаа юу… Мөн энэ зөрчлийн хуультай холбоотой төрийн журмууд гарч хичнээн аж ахуй нэгжийг айлган сүрдүүлж шийтгэл оногдуулж байгаа нь аж ахуй нэгж, иргэн жижиг бизнёсээ хаахад хүргэж бгааг эргэн хархад энэ хууль манай хөрсөнд хэр нийцэж байгааг нягтлах хэрэгтэй

    • Энхамгалан гишүүнээ нэг алхаад л нус цэрээ гудамжинд нийгээд л автобусны буудал дээр хүүхэд эмэгтэйчүүдийн дэргэд тамхи татаад л, машиныхаа цонхоор тамхины иш хог шидээд л явган хүний замаар машинтайгаа давхиад л машинаа дуртай газраа тавиад л ,хэнийг хамаагүй доромжилж гүтгээд л явж байх танд сайхан байна уу.Хууль гаргасан бол сахиулж сур.

  • Авгайн архи уудаггүй өөрөа дээрэлхдэг нөхөрөө худлаа цагдаа дуудаж 2 удаа 100,000 торгоод 3 дахь дуудлага дээр нь хэд хоног баривчлуулсан одоо нөхөр нь манай авгайд буруу бна гэж битгий хэлээ ахиад цагдаа дуудчихан гээд айгаад бос суу гэсэн бүгдийн дуугай хийгээд эхнэрээсээ гадна төрийн бодлоггүй гаргасан хуулинд дарамтлуулаад байж байгааг нүдээрээ харж бна.  

  • Хуулийг 76-гаас санаачилаж,76 л баталдаг. Тэгээд хуульдаа хэрэгжүүлхийг цагдаад даалгадаг. Цагдаа гүйцэтгэх үүрэгтэй. Үүнийг мэдсээр байж Цагдаагийн хяналт дор гэж донгосдог УИХ-ын гишүүнийг юу гэж ойлгохов. Тэгвэл хуульдаа цагдаа торгохгүй гээд оруулаад батлах хэрэгтэй шүү дэ.

  • Яг үнэн баасанч торгууль шээсэнч торгууль, инээсэнч торгууль ханиасанч торгууль. Эргэн тойрон бүгд л торгуулж байна даа. Хальтарч унавал торгож магадгүй шүү болгоомжтой байгаарай

  • цагдааг хэр олон торгуул бичсэнээр нь ажлыг нь дүгнэдэг болчихсон, торгох шалтгаан биш байнаа гэхээр -Ахаа энэ чинь ажлын үзүүлэлт гэж юм байдаг гэж хуцаж байгаад торгочихдог юм даа. зүгээр дээрэмдүүлж байгаа сэтгэгдэл төрдөг юм билээ. тэвшний ард наалт байхад хажууд бас байх ёстой шинэ дүрэм гээд зүтгэсээр байгаад хэ хэ. Үнэн хөгийн нийгэм. мөнгө олох гэж л хууль дүрэм шинээр нэмдэг тэнэг төр…

  • Төрийн түшээ хүн ингэж ярьж боломгүй. Цагдаад бол хамгийн төгс биш шийдэл байж болно. Гэхдээ дэлхий нийтэд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, дотооддоо иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, сахиулах ажлыг яг ийм зарчмаар цагдаагийн байгууллага л хийдэг. Ер нь ч тэгээд цагдааг талархан хүлээж авдаг улс, нийгэм гэж байдаггүй. Гэхдээ цагдаа тэр таалах, эс талахаас үл хамаарч хуулийг л сахиулдаг. Цагдаа огт байхгүй бол хэн энэ хэв журам, аюулгүй байдлыг хангах вэ гэж бодож үзэх нь бас чухал!

Холбоотой мэдээ