УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлж байна. Сүүлийн үед хүний жам ёсны эрхэнд халдах байдал ажиглагдаж байна.
Үндсэн хуулийн дагуу бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэтэл бид энэ эрхээ эдлэхдээ тухайн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон байна.
Засаг дарга тухайн жагсаал цуглааныг бүртгэхээс татгалздаг. Засаг дарга зүгээр бүртгэж авахаас зөвшөөрөл олгох ёсгүй.
Ард түмэн жагсаал цуглаан хийх бол зөвхөн тухайн шатны Засаг даргатай мэдээлж, бүртгүүлдэг харин зөвшөөрөл хүсэх ёсгүй. Иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. 2015 оны хуулийг өөрчлөх шаардлагатай, 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасах шаардлагатай.
Үзэл бодлоо илэрхийлж, жагсаал хийхдээ зөвшөөрөл авдаггүй, зөвхөн мэдэгддэг болно” гэв.