
Вакцины нэмэлт тунг хийлгэснээр дархлаа хоёр тунг хийлгэсний дараахаас хоёр дахин сайн тогтож байгаа талаар АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн мэдээллээ.
Тэрбээр “Вакцины дараах дархлал тогтоц болон байгалийн буюу өвчлөөд эдгэсний дараах дархлал тогтоцын талаарх судалгаа Улсын 1, 2 дугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, АШУИС дээр тус тус хийгээд байна.
Халдвар авсны дараа хоёр сарын дараа дархлаа эрс буурч байна.Гурав дахь тунгийн дараа эсрэг биеийн үүсэл эрс нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогдож байна.
АстраЗенека, Вероселл вакцины дараа Пфайзер вакцины нэмэлт тунг хийсэн хүмүүст эсрэг биеийн хэмжээ хоёр дахь тунг хийлгэсний дараахаас хоёр дахин нэмэгдэж байна” хэмээн ярилаа.