Г.Мөнхцэцэг:Мөхөж байгаа таван хэлний нэгд Монгол хэл орсон байна

2020-12-11

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хуулиудаа эрэмбэлэх нэн шаардлагатай гэв. Ингэхдээ Усны тухай хууль, Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэв.

Тэрбээр “Бид өмнө нь 200 мянган үгээр ярьдаг байсан бол одоо сошиалын 20-хон үг дотор эргэлдэж байна. Монголчууд бид бичгийн асар их соёлтой ард түмэн. Монгол хэл дэлхийд мөхөж байгаа таван хэлний нэгд нь багтаж байна. Иймээс Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна” хэмээв.

Харин үүний хариуд өнгөрсөн парламентаар Монгол хэлний хууль батлагдсан бөгөөд удахгүй хэрэгжиж эхэлнэ гэж Ажлын хэсгийн төлөөлөгч Б.Баасандорж хэллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ