Nike виртуал пүүз, хувцас зарах гэж байна

Nike компани АНУ-д барааны тэмдэг бүртгүүлэх хэд хэдэн өргөдөл гаргасан нь тус компанид виртуал брендийн хувцас, гутал зарах боломжийг олгож байна. 10-р сарын 27, 28-ны өдрүүдэд АНУ-ын Патент, барааны тэмдгийн алба Nike, Just Do IT, Jordan, Air Jordan барааны тэмдэг, зурагтай холбоотой долоон өргөдөл хүлээн авсан байна. Өргөдөлд дурдсанчлан барааны тэмдэг нь “онлайн болон офлайн хэрэглээнд зориулсан гутал, хувцас, малгай, нүдний шил, цүнх, спортын цүнх, үүргэвч, спортын хэрэгсэл, урлагийн объект, тоглоом, дагалдах хэрэгслийг дүрсэлсэн компьютерийн программууд гэх мэт онлайн. виртуал ертөнцөөс татан авч болох виртуал бараа бүтээгдэхүүнд хамаарна”.

Тиймээс Nike онлайн тоглоомууд болон онлайн дэлгүүрүүдээр бараагаа борлуулахаар бэлтгэж байна. Тус компани нь онлайн тоглоомын Fortnite болон Roblox-той аль хэдийн түншилсэн бөгөөд тоглогчид тоглох боломжтой дүрдээ зориулж брэндийн пүүз, хувцас худалдаж авах боломжтой болсон гэнэ. Үүнээс гадна Nike энэ чиглэлээр ажиллах ажилчдыг хайж байна. Тус компани саяхан виртуал гутлын дизайнер болон бусад виртуал дизайны үүрэгтэй ажилтнуудыг ажилд авах зарыг нийтэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn