Зам дээр мөргүүлсэн 32 настай алба хаагч нуруу, нугасны гэмтэл авч эмчлүүлж байна

2021-11-08

Зам дээр дайруулсан 32 настай алба хаагч нуруу, нугасны гэмтэл авч ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайн алба хаагчийг санаатай эсвэл санамсаргүй дайрсан эсэхийг мөрдөн шалгалтаар тогтоож,  гэмтлийн зэргээсээ хамаараад Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэв.

ТЦА-наас өгсөн мэдээллээр тухайн алба хаагч нь нуруу нугасны гэмтэл авсан бол ухаан санаа нь эрүүл байгаа аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар 45 алба хаагч зам дээр дайруулж, гэмтжээ.

Холбоотой мэдээ