Дөрөвдүгээр сараас хойш халдварын тохиолдол анх удаа 500-аас бага бүртгэгдлээ

2021-11-08

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 450 хүн халдвар авсан нь ПСР шинжилгээгээр баталгаажсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Энэ нь сүүлийн долоон сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага тохиолдол болж байна. Үүнээс:

  • 366 нь Улаанбаатарт
  • 84 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн 41-ээс дээш насны найман хүн нас баржээ.

Биеийн байдал нь:

  • Хөнгөн 5521
  • Хүндэвтэр 5487
  • Хүнд 1460
  • Нэн хүнд 273 иргэн эмчлүүлж байна.

12741 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2682 нь хүүхэд, 599 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 34015 иргэн байгаа юм.

Холбоотой мэдээ