Амгалан гаалийн газрын ажилтны ойрын хавьтлын 50 хүнээс халдвар илрээгүй, хоёрдогч хавьтлын 114 хүнийг шинжилгээнд хамруулна

2020-12-11

Улаанбаатар хотод нийт зургаан тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ. Харин хоёр батлагдсан тохиолдол нь тандалтын шинжилгээгээр илэрсэн байна.

Амгалан гаалийн газарт хийсан тандалтын шинжилгээгээр тэнд ажилладаг ажилтан болон ажилтны хүүгээс коронавирусын халдвар илэрчээ.

Гаалийн ажилтны хамт ажиллаж бйасан гэр бүлийн ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Хоёрдогч хавьтал болох 114 хүнийг үргэлжлүүлэн шинжилгээнд хамруулна.

Цаашид ч  тандалтын шинжилгээг гаалийн, хүнс худалдааны газрууд зэрэг олон хүн цуглардаг газруудад хийнэ гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ