Х.Нямбаатар:Оюутолгойн санхүүгийн тайланд шалгалт хийхэд томоохон асуудлууд үүссэн

2020-12-11

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгуулах тухай тогтоол 2019 оны 11-р сарын 20-ны өдөр байгуулснаас хойш жилийн хугацаа өнгөрсөн. УИХ-аас анхаарч, шаардлагатай бол хууль зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тогтоолын хэрэгжилтйг хянах, хангах, хариуцах асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд даатгасан байгаа. Хоёр байнгын хорооноос энэ ажлыг шахаж урагшлуулах хэрэгтэй.

Дубайн гэрээг Монгол Улсын шүүх хууль бус гэж үзсэн. Гэрээг байгуулах эрхийг өгсөн шийдвэр нь өөрөө хууль бус гэдэг нь шүүх дээр тогтоогдсон. Тогтоолоороо Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчилж, улсынхаа эрх ашгийг хангуулах ажлыг хий гэж үүрэгдсэн.

Хэрвээ чадахгүй бол Дубайн гэрээг цуцлах арга хэмжээ авах ёстой.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Оюутолгойтой холбоотой маргаан Арбитрын хэрэг үүсээд явж байгаа. Оюутолгойн асуудлаар хаалттай мэдээлэл хиймээр байна. Хамгийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайланд нь татварын хяналт шалгалт хийхэд томоохон асуудлууд үүссэн. Олон нийтэд мэдээлэхгүйгээр гишүүдэд өгөх мэдээлэл их байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ