Индонез, Филиппин 15 жилийн дараа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын 50 хувийг хаахаар төлөвлөж байна

Индонез, Филиппин улсууд Азийн хөгжлийн банктай (АХБ) хамтран Ази Номхон далайн бүсийн (APR) нүүрсний цахилгаан станцыг хорогдуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ. Энэ тухай АХБ-ны цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн мэдээнд дурджээ.

Тэнд мэдээлснээр, ойрын 10-15 жилд Индонези, Филиппинд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын 50 орчим хувийг нь зогсоохоор төлөвлөж байна. Ийнхүү тус банк агаар мандалд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 200 орчим сая тонноор бууруулна гэж тооцоолж байна.

АХБ, Индонези, Филиппин улсууд дулааны цахилгаан станцуудыг татан буулгах, өөрчлөх, сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчийг хөгжүүлэхэд зарцуулах хоёр сан байгуулахаар тохиролцсон байна. Ажлаас халагдах үйлдвэрийн ажилчдыг давтан сургахад зориулж талууд хөрөнгө мөнгө гаргахаар болжээ.

Азийн хөгжлийн банк 1966 онд байгуулагдсан. Түүний хувьцаа эзэмшигчид нь 68 улс бөгөөд тэдгээрийн 49 нь Ази, Номхон далайн бүс нутагт байрладаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn