789 тохиолдол батлагдаж, 12 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн 789 хүнээс Covid-19 илэрчээ. Тодруулбал,

  • 625 нь Улаанбаатар хотод,
  • 164 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

41-80 насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1694 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 13248 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 37131 нь гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5906
  • Хүндэвтэр – 5576
  • Хүнд – 1485
  • Маш хүнд – 281 хүн байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn