Кремлийн ордны өмнө өгзөг нүцгэн зургаа авахуулсан хэргээр 14 хоног баривчлагджээ

2021-11-07

Түүнийг жижиг танхайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Москвагийн Тверскийн шүүх биеэ үнэлэгч Ксения Дамоваг (Рита Фокс) Кремлийн өмнө өгзөг нүцгэн зургаа авахуулсан хэргээр 14 хоног баривчилжээ. Энэ тухай тус шүүхийн хэвлэлийн албанаас “Интерфакс”-т мэдээлжээ.

Дамоваг жижиг танхайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон (Захиргааны хуулийн 20.1-ийн 1-р хэсэг).

Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын шүүмжлэлд хүргэсэн зургийг тэрээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Түүхийн музейн дэргэд Кремлийн цамхагуудын нэгнийг арын дэвсгэр болгосон зурагт доошлуулсан өмдтэй нэгэн эмэгтэй зогсож байна.

Өнгөрсөн долоо хоногт блогчин Руслан Бобиев болон түүний найз бүсгүй Анастасия Чистова нар итгэгчдийн сэтгэлийг доромжилсон хэргээр тус бүр 10 сарын хорих ял авчээ. Гэгээн Василийн сүмийг арын дэвсгэр болгосон залуучууд аман сексийг дуурайсан гэрэл зураг авахуулсан нь түүний шалтгаан юм.

Үүний дараа Санкт-Петербургт орон нутгийн иргэн Ирина Волкова Гэгээн Исаакийн сүмийг арын дэвсгэр болгож оосортой зургаа авахуулсан нь гэмт хэргийн шинжтэй зүйл ангиар саатуулагджээ. Шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй сулласан бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ