• Баян-Өлгийд архи, согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрлөө

    2020-12-10

    Баян-Өлгий аймагт 12 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн  өглөөний 10:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрчээ.

    Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 10-ны өдрийн  А/984 тоот захирамжаар  аймгийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдүүдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг  сунгалаа. Нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй учир тодорхой хугацаа заагаагүй аж.

    Энэ хугацаанд аймгийн хэмжээнд соёл урлаг, олон нийтийг хамарсан хурим найр, сургалт, жагсаал цуглаан, соёл урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээ, сүм, хийдийн нэгдсэн мөргөлийн үйл ажиллагаа, Фитнесс, РС цахим тоглоом зэрэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ