Бритни Спирс: Дэлхийн хамгийн аюултай амьтан бол чимээгүйхэн инээмсэглэдэг эмэгтэй

2021-11-05

-Бритни Спирс аавд нь асран хамгаалах санааг ээж нь өгсөн гэжээ-

Дуучин бүсгүй ээж нь түүний амьдралыг сэмхэн сүйтгэж байсан хэмээн ярьжээ.

Зураг дээр:/Жэйми Спирс (дуучны аав), Брайн Спирс (дуучны ах), Жэйми Линн Спирс (дуучны эгч), Бритни Спирс, Линн Спирс (дуучны ээж)/

Бритни Спирсийн эцэг Жеймсийг асран хамгаалагч болгох санааг түүний эхнэр, дуучны ээж Линн гаргажээ. Энэ тухай дуучны аль хэдийн устгасан Instagram нийтлэлийн холбоосын хамт Page Six мэдээлжээ.

“Хэдийгээр 13 жилийн өмнө аав маань миний асран хамгаалагч болсон ч түүнд энэ санааг ээж минь хэлж өгсөн гэдгийг хүмүүс мэддэггүй. Тэр миний амьдралыг нууцаар сүйрүүлсэн” гэж Бритни бичжээ.

Дуучин бүсгүй ээж болон хуучин менежер Лу Тейлорыг эцгийнхээ асран хамгааллын асуудлыг мэдээгүй мэт дүр эсгэхээ зогсоохыг уриалав. “Та нар юу хийснээ сайн мэднэ. Аав маань асран хамгаалагчийн талаар бодох ухаангүй байсан” гэж дуучин нэмж хэлжээ.

Бритни уг бичлэгтээ “Дэлхийн хамгийн аюултай амьтан бол чимээгүйхэн инээмсэглэж буй эмэгтэй” гэсэн бичээстэй зургийг дагалдуулсан боловч хэнийг хэлэх гэж байгаагаа тодорхой хэлээгүй байна. Бичлэгийн эхэнд болон төгсгөлд тэрбээр одоо инээмсэглэж, шинэ амьдралаас таашаал авч байна гэж хэлсэн.

Бритни Спирс 2008 онд түүний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой дуулиан шуугианы дараа эцгийнхээ асрамжид оржээ. Жеймс Спирс энэ бүх жилүүдэд охиныхоо амьдралын бараг бүх хэсгийг хянаж байв. Есдүгээр сарын сүүлчээр шүүх Жеймсийг Бритнигийн асрамжлагчаас хасчээ.

Арваннэгдүгээр сард өөр нэг шүүх хурал болох бөгөөд асран хамгаалагчийн бүх нарийн ширийн зүйлийн талаар эцсийн шийдвэр гаргана. Жеймс Спирс охиноо асран хамгаалах эрхийг нэн даруй, бүрмөсөн цуцлахыг хүссэн мэдүүлгээ шүүхэд гаргажээ. Тэрээр Бритниг болзолгүй хайрлаж, зөвхөн түүний ашиг сонирхлын төлөө ажиллахад бэлэн байгаа тухай ярьсан бөгөөд түүний асран хамгаалалт нь түүнтэй зөрчилдөж байна. Жеймс мөн ямар ч нөхөн төлбөр хүлээхгүй байгаа бөгөөд зөвхөн энэ дуулиантай түүхийг аль болох хурдан зогсоохыг хүсч байгаагаа тодотгожээ.

Холбоотой мэдээ