Хятадын төмөр зам цахилгаан эрчим хүчний хомсдолыг даван туулахын тулд нүүрсний тээвэрлэлтээ нэмэгдүүлэв

Хятадын төмөр зам, эрчим хүчний хангамжийн асуудлаа даван туулахын тулд эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний тээвэрлэлтээ эрчимжүүлж байна. Хятадын төрийн өмчит төмөр замын групп /China State Railway Group/ лхагва гарагт өөрийн цахим хуудаснаа энэ тухай мэдээлэв.

Төрийн өмчит компанийн цахим хуудсанд “Хятадын төмөр зам энэ өвөл болон ирэх хаврын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд илүү их нүүрс тээвэрлэнэ” гэжээ.

Аравдугаар сард “Нүүрсний маш их хэрэгцээтэй орон нутгууд болон дулааны цахилгаан станцуудад” 122 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар их байна.

Харин БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооноос “Үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ тогтворжихын хэрээр тус улсад нүүрсний нийлүүлэлтийн байдал мэдэгдэхүйц сайжирсан” гэж мэдээлсэн байна. Энэ байгууллагын мэдээлснээр, Зүүн хойд Хятадын үйлдвэржсэн мужууд болох Хэйлунжан, Жилин, Ляонин мужуудад тус бүс нутгийн 32 хоногийн эрчим хүчний хэрэгцээг хангахуйц 12.7 сая тонн нүүрсний нөөц бий болжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn