Ерөнхийлөгч монгол бичгийн хичээлийн анхан болон дунд шатны хичээлийг өөрөө заана

2020-12-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.

Тэрбээр хичээлийнхээ эхэнд “Миний бие монгол бичгийн хичээлийг заах болно. Би гурван сарын хугацаанд анхан шатнаас дунд шат хүртэл монгол бичгээ сурч хэрэглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүргийн нэг нь үндэсний хэл, бичиг соёлоо дэмжин хөгжүүлэх байдаг” хэмээн ярилаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ