Г.Занданшатар: Зохицуулах хууль нь гартал шинэ КОЙН гарахыг хориглоно

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд койн худалдаж авах нь эрсдэлтэй, түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй болохыг иргэдэд анхааруулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Ойрдоо шинээр койн гарах нь хэрээс хэтэрч байна. Монголбанк, СХЗ “бид хариуцлага хүлээхгүй” гээд байж болохгүй. Иргэд цалингаа урьдчилж аваад, зах дээр зогссдог иргэд барааны мөнгөөрөө койн авч байна. Бөөнөөрөө хоосрох аюултай байна.

Виртуал хөрөнгийн тухай хууль гартал шинэ койн, бирж гарахыг хориглох хэрэгтэй.

Эртхэн зохицуулахгүй бол төр эрсдэлийг “эс үйлдсэн” гэж хэлэгдэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn