БЗД-ийн Засаг дарга: Ямар ч байсан уучлал хүсэе, ямар нэгэн алдаа гарсан юм шиг байна

БЗД-ийн хороон Засаг дарга нар ямар учиртай ногоон хувцас өмссөн талаар дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Ямар ч байсан уучлал хүсэе. Хог, тохижилт, өвлийн бэлтгэл зэрэг ажлууд руугаа анхаараад зарим ажлууд руугаа анхаарал хандуулж чадсангүй.

Жил болгон цэрэг татлага, цэргийн штабаас тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилладаг. Тэр ажлын хүрээнд дүүргийн цэргийн штабаас хороодын Засаг дарга нарт сургалт орсон байсан. Ингэхэд алдаа гарсан юм шиг байна. БЗД-ийн Удирдах ажилтнуудын шуурхайгаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

Чиг үүргийн байгууллагууд болох онцгой, цэргийн байгууллагуудаа дэмжиж ажилладаг” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn