Ч.Ундрам: Байрны үнэ 15 хувиар өссөн байхад ипотекийн зээлийн хүүг зургаа хувь болгоод ямар ч үр дүнгүй

2021-11-04

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж , эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монголбанк 2020 оны наймдугаар сараас хойш ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулсан. Нэг жилийн хугацаанд түүхэндээ байгаагүй өндөр зээл буюу 9276 өрхөд олгосон байна.

Байрны үнэ метр.квадрат тутамдаа 15.8 хувиар өссөн байна. Олон улстай харьцуулахад дэлхийн дундаж өсөлт зургаан хувь хүрэхгүй байна. Байрны үнэ 15.8 хувиар өсөөд байхад ипотекийн зээлийн хувиа зургаа болгоод ямар ч үр дүнгүй байна.

Гэтэл Монголбанкнаас өгсөн тоогоор зургаан хувь болгосноор зээлдэгчдийн эргэн төлөх төлбөр 20 хувиар буурсан гэж байна. Энэ бол худлаа” гэв.

Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн “Барилгын материал, тээврийн үнэ өссөнтэй холбоотой байрны үнэ өсөж байна. Манайхаас хийсэн судалгаагаар байрны үнэ 11 хувиар өсөөд байна” гэв.

Холбоотой мэдээ