Б.Энхбаяр: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг шүү, койнчидоо

2021-11-04

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж , эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

Чуулганы үеэр гишүүд койны талаар иргэдэд анхааруулга өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

УИХ-аас 2002 онд Хоршооны тухай хуулийг баталж байсан. 2006 онд Хадгаламж, зээлийн хоршоод гарч, 30 мянган иргэдэд 120 тэрбумын хохирол учирч байсан. Хохирлыг барагдуулах чиглэлээр төрөөс нэг удаагийн хууль гаргаж, 50 хувийг нь төр барагдуулсан.

Хоршооны тухай хуулиар пирамид тогтолцооны луйвар хийх боломжийг хангалттай сайн хааж өгөөгүй байсан гэм буруугаа хуваалцсан байдаг.

60 тэрбумыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулсан.

15 жилийн дараа койнууд гарч ирлээ. Монголбанк, СЗХ-ноос танилцуулж байгаа дүн мэдээллээс харахад хадгаламж зээлийн хохирогчдоос 10 дахин их хүн оролцож байна.

Энэ бол цөмийн бөмбөг болох нь тодорхой ажиглагдаж байна. Миний хувьд санхүүгийн мэргэжилтэн биш ч гэсэн хууль үнэртэж байна. Монголбанк, СЗХ-ноос удаа дараа иргэдэд анхааруулж байгаа. Энийг зөв гэж үзэж байгаа. Энэ чиглэлийн хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байгаа учир эрсдэлээ иргэн өөрөө үүрнэ шүү, төр үүрэхгүй.

Ард иргэддээ УИХ-ын гишүүнийхээ хувьд дахин хэлмээр байна. Шуудхан хэлчихэе, үнэгүй бяслаг дандаа хавханд л байдаг шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

93 сая төгрөгөө койнд оруулсан чинь найман сая төгрөг болгоод алдчихлаа гэж байна. Бодит хохирол амсаад эхэллээ. Төр бол хохироогч биш гэж Б.Энхбаяр гишүүн хэлж байна. Зохицуулалттгүй байгаа нь төрийн буруу болох вий. Цаад агуулга казино хэлбэрийн зүйл. Хүн нэмэгдэж орж ирээд байвал ашиг нь өсөх мэт.

Холбоотой мэдээ