
АН-ын удирдлагууд “Эв нэгдлийн хурал”-ыг Чингис хааны төрсөн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдуулахаар болсон талаараа мэдээлсэн билээ.
Тэгвэл М.Тулгат даргатай С.Эрдэнэ талын АН-ын гишүүд маргааш болох АН-ын онц их хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Учир нь АН-ын гишүүдийн дунд үл ойлголцол байсан хэвээр байгаа учир эвлэрсэн талуудын хурал гэж харах боломжгүй байгаа аж. Тиймээс тэдний зүгнээс маргааш зарласан онц их хурлыг хүчин төгөлдөр гэж харахгүй байна гэлээ.