
“Хөдөлмөрийн Үндэсний Нам”-аас жолоочийн даатгалын тухай хуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга:
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан бүх юмыг мэддэг гэсэн өвчтэй болчихож. Даатгалын компаниуд ашигтай ажиллаж байна гээд төр авна гэж болохгүй. Таны нас залуу ч сэтгэхүй тань аль хэдийн хөгширч. Та хоцрогдсон коммунист үзэлтэй хүн байна. Ашгийн цаана хувийн өмч байдаг. Өмч рүү халдаад эхэлбэл 1990 онд монголчуудын хийсэн сонголт болох “чөлөөт зах зээл”-ийн эсрэг зүйлийг ярьж байна.
Одоо байгаа тогтолцоогоор жолоочийн эрх ашиг хамгаалагдахгүй, даатгалын компаниуд ашиг олж байна гэж хууль санаачлагч ярьж байна. Ашигтай ажилласан компанийг шалгана гэх юм. Ардчилсан нийгэмд байж болохгүй коммунист үзэл гаргаж байна. Албан журмын даатгалыг төр хийдэг, сайн дурын даатгалыг даатгалын компани хийдэг гэх юм. Энэ хаана ч байхгүй. Өнөөдөр Улсын их хурлаар энэ хуулийг хэлэлцэж, батлах нь. Даатгалын салбарт 5000 хүн ажиллаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал салбарын 2000 ажилтан ажилгүй болно. Монгол Улсад даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам байдаг. Иймээс уг асуудалд Сангийн сайд байр суурь илэрхийлэх хэрэгтэй.