Өчигдөр Тоёота приус маркын автомашинтай этгээд Сүхбаатарын талбайгаар хөндлөн гарчээ. Ийнхүү замын хөдөлгөөн зөрчиж, явган зорчигчдод аюул учруулсан түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад жолооч 42 настай эрэгтэй О нь хар тамхи хэрэглэсэн байжээ.