А.Оюунчимэг:Хүнд хүүхдийг хүлээлгээд эмчилгээ хийхгүй байна гэж хэзээ ч байхгүй, шаардагдах бүх эмчилгээг хийсэн

2020-12-10

Сэлэнгээс тархины цус харвалт гэх оноштойгоор ирж, нас барсан 10 настай охины талаар ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг дараахь мэдээллийг өглөө.

10 настай охин Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлгээс 11-р сарын 20-ны өдөр ирсэн. 22-ын товчоон дээрээс бид өөрсдийн машинаар авахаар явж байхад хүүхэд хот руу нэвтэрсэн байсан. 20-ны 20:00 цагт яаралтай тусламжийн газраар орж ирсэн. Журмынхаа дагуу голомттой газраас ирж байгаа хүүхдээс заавал шинжилгээ авах ёстой учраас тусгай тусгаарлах өрөөндөө авч, шинжилгээ авахыг хүлээж байхдаа бүтэн багаар ажилласан. Эмнэлгийн удирдлагууд бүгд байсан.

Шинжилгээний хариу маргааш өглөө буюу 21-ний 05:00 цагт гарсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан учраас хүүхдийг эрчимт эмчилгээ рүү шилжүүлэх асуудал яригдсан. Үүнээс өмнө эмнэлэг дотроо компьютер томограф хийж, эрчимт эмчилгээний халдвартай өвчнийг тусгаарладаг тусгаарлах өрөөнд оруулсан. Сэхээний нэг эмч, сувилагчийг зөвхөн тэр хүүхдэд ажиллуулсан.

Ээж бол тусдаа коронавирусын шинжилгээ хийлгэхээр явсан. Хүүхэд маш хүнд, тархинд нь цус харвасан байсан. Зөвхөн энэ хүүхдийн төлөө сэхээний тасгийн нэг эмч, нэг сувилагч, бусад хүүхдүүдэд нэг эмч, дөрвөн сувилагч ажилласан.

Бүх эмчилгээ шаардлагын дагуу хийгдсэн. Хүүхдийг хүлээж авангуутаа эмчилгээ хийхгүй байна гэж хэзээ ч байхгүй, бүх стандартын дагуу шаардагдах эмчилгээг хийсэн.

Ээжтэй нь байнга холбоотой байсан. Задлан шинжилгээгээр хүүхдэд хийгдсэн эмчилгээ, оношилгоо сайн, онош тохирсон гэж гарсан.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ