Хот руу орж чадалгүйгээр нас барсан иргэний хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ

2020-12-09

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр “Архангай аймгаас ирсэн иргэн Эмээлтийн товчоонд нас барсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Яг аль албан тушаалтан алдаа гаргасан, хэний буруу вэ гэдэг дээр цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа.

НОК-оос ялангуяа өвчний голомт бий Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймгаас ирж байгаа иргэдийг PCR шинжилгээ өгөх журам үйлчилж байсан. Алдаа дутагдлаа засахын тулд  нийслэлд ирэх иргэд заавал PCR биш, түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг НОК-оос тавьж, шаардлагаа  өөрчилсөн” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ