Т.Мөнхсайхан:11-нд хөл хориог цуцалбал ирэх оны 4,5 сард халдвар дээд цэгтээ хүрэх магадлалтай

2020-12-09

Тархварын динамик зураглалаар хэрэв Улаанбаатар хотод 12 дугаар сарын 1-ний өдрөөс өвчлөл буурч байсан боловч 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр эргээд өвчлөл нэмэгдэж байна. 12 дугаар сарын 11-нээр хөл хориог цуцалбал нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсч, халдварын нийт тохиолдлын тоо 4,5 дугаар сард хамгийн өндөртөө хүрэх байдал ажиглагдаж байна.

Сэлэнгэ аймагт 204 тохиолдол бүргэгдсэнээс ойрын хавьтлын 1216 хүнийг илрүүлж хяналт тандалт, шинжилгээ хийсэн. Халдвар тархварын динамикаас харахад 2020 оны 12-р сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай.

Сэлэнгэ аймагт хөл хориог  12-р сарын 11-ний өдөр цуцалбал халдвар тараагчийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 12-р сарын 1-ний өдөртэй харьцуулахад хоёр дахин, хэрэв 18-нд цуцалбал халдвар тараагчийн тоо 8-10 дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 2 дахин буурах урьдчилан тооцоо гарсан.

Архангай аймагт халдвар зөөвөрлөгдсөн алаг цоог хэлбэрээр гарч одоогоор 4 тохиолдол бүртгэгдээд байна. Ойрын 76 болон дам хавьтлын 851 хүнийг илрүүлж тусгаарлаад байна. Мөн Батцэнгэл сумын 3146 хүнийг шинжилгээнд хамруулсан.

Орхон аймагт 25 батлагдсан тохиолдол байгаагаас ойрын 431 хавьтлыг тусгаарлан хяналтад аваад байна. 11.20-ноос хойш тогтвортой буурч байгаа. Харин 12.01-нд бага зэрэг нэмэгдсэн ч цаашид буурах хандлагатай байна.

Дархан-Уул аймагт нийт 45 тохиолдол 809 хүнийг тусгаарлаад байна.

Дорноговь аймагт 31 тохиолдол бүртгэгдсэн ба ойрын 448, дам 1309 хавьтлын хүнийг илрүүлж шинжилгээ хийгээд байна.

Говьсүмбэр аймагт 4 тохиолдол бүртгэгдэж ойрын хавьтлын 146 хүнийг тусгаарлаад байна.

ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоход Улаанбаатарт 12-р сарын эхний долоо хоногт шинээр бүртгэгдэх эрсдэл 2 дахин, Сэлэнгэд 85 тохиолдлоор, Дорноговь аймагт 2.8 дахин бага байсан нь Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдалд тогтоож хариу арга хэмжээ авсны үр дүн гэж харж байна гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ