Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид 2020 оны аравдугаар сарын 27-нд хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг томилсон билээ. Тодруулбал, хотын даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарыг тус тус томилсон.
- Ж.Сандагсүрэн – Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан
- Н.Баярчимэг – Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан
- Б.Одсүрэн –Зам, тээврийн асуудал хариуцсан
- З.Төмөртөөмөө – Агаар, орчны бохирдол хариуцсан
- Д.Ихбаяр – Инноваци технологийн хөгжил хариуцсан
- Б.Сүхбаатар – Барилга, хот байгуулалт хариуцсан