С.Жавхлан: Биеэ илааршуулж байгаад Монголоо сайхан болтол тэмцлээ үргэлжлүүлнэ

2021-11-03

Төв талбай дээр 16 хоног суулт зарласан С.Жавхлангийн бие муудаж, эмнэлгийн тусламж авсан билээ.

Тэгвэл тэрбээр тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр “16 хоног хүйтэн гантиг дээр хоноход амаргүй байдаг юм байна. Жагсаал дээр ирсэн олон мянган хүмүүстээ баярлалаа.Жавхлан чинь биеэ илааршуулж байгаад Монголоо сайхан болтол тэмцэнэ. Би аав хүн эцэг хүн тул урт наслахгүй бол болохгүй юм байна. Намайг өвдөөд хэвтэхээр хүмүүс их баярлаж байгаа байх, битгий баярлацагаа гэж хэлмээр байна” гэжээ.

Холбоотой мэдээ