
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 100 хувь танхимаар хичээлүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийг өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ.
Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр:
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 389 сургууль хэвийн горим руу шилжчихсэн байгаа. Энэ бол ихэвчлэн орон нутгийн сургуулиуд.
Өчигдөр яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулаад сургуулиудыг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг судлуулах ажлын хэсэг байгуулсан.
Арваннэгдүгээр сарын 1-ээс соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэй явуулна гээд жаахан зөөлрүүлчихлээ. Тиймээс үүнтэй уялдуулаад танхимын сургалтын цагаа нэмэгдүүлье гэж байгаа. 5:9 зарчим ковидын хувьд маш сайн хувилбар. Гэхдээ багш нарын ачаалал нэмэгдэж байгаа учир аль болох танхимын сургалтыг нэмэгдүүлэх, буюу энгийн горим луугаа шилжүүлэе гэсэн байр суурьтай байгаа.
Тодруулбал, анги нь 40 хүүхэдтэй бол хоёр хэсэгт хуваагдахгүйгээр 40-лээ суудаг болж, нөгөөтэйгүүр агааржуулалтаа сайжруулах зэрэг арга хэмжээг авна гэсэн үг” гэлээ.