Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ангела Меркельтэй уулзаж, түүнд амжилт хүслээ

2021-11-02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ангела Меркельтэй уулзжээ. Тэрбээр энэ талаараа “ Монголд ирж байсан дурсамжаасаа хуваалцаж манай улсын талаар сайхан сэтгэгдэлтэй явдгаа илэрхийлсэн эрхэмсэг Ангела Меркель танд баярлалаа. ХБНГУ-ын үлгэр жишээ Канцлер таны цаашдын их үйлсэд өндөр амжилт хүсье” гэжээ.

Холбоотой мэдээ