Б.Энхбаяр:Эрдэнэсийн санг тоносон этгээдэд хэдэн хонь хулгайлсантай адил ял оноож болохгүй

2020-12-08

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Эрдэнэсийн санд мөнгөн дүнгээр үнэлэгдэшгүй Монгол Улсын түүх соёлын хосгүй баялаг хадгалагддаг гэж боддог. Хулгайч нар хумслаад байгаа учраас хулгай хийх боломжийг нь хааж, хариуцлагыг нь өндөрсгөж оруулж ирж байгаа учраас УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Дагаж орж ирж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлого хэтэрхий бага байна. Эрдэнэсийн санг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр зарцуулсан бол 2.7-14 саяар торгоно гэж байгаа.

Мөнгөөр үнэлэгдэхгүй эд зүйл авч явсан хүмүүст 2,3 хонь хулгайлсан хүмүүстэй адилхан ял ногдуулж болохгүй. Байнгын хэсэг дэх эрдэнэсийг худалдсан бол 5-27 саяар торгоно гэж байгаа нь бас хангалтгүй. Байнгын хэсэг дэх эрдэнэс гэдэг нь хамгийн үнэтэй түүх, соёлын өв. Хэлэлцүүлгийн шатанд ялын бодлогыг чангатгах саналтай байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ