Д.Нарангэрэл:119.mn сайтыг “Интерактив” ХХК хариуцаж байгаа, тэднийхээс тайлбар хийнэ

2020-12-08

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

ОХУ, Индонез, Англи улсууд дархлаажуулалтаа эхлүүлсэн.

Цар тахалтай холбоотойгоор вакциныг маш богинохон хугацаанд хийсэн. ДЭМБ-ын зөвшөөрөл гэхээсээ илүүтэй богино хугацааны зөвшөөрөл олгох юм байна гэж ойлгож байгаа.

Иргэдийн сайн дурын үндсэн дээр хийнэ. Коронавирусын вакцин хийлгэх эсэх судалгааг цахимаар авч байгаа.

119.mn сайтын хувьд “Интерактив” ХХК хариуцаж байгаа, тэднийхээс удахгүй тайлбар хийнэ.

“Шинжилгээний хувьд хүчин чадал хүрэхгүй байгаа зүйл байхгүй, бүрэн хийгдэж байгаа. Харин шивэгдэж хүндээ хүрэх хүртэл зохион байгуулалтын ажил шаардлагатай байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэмж хэлэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ