Н.Учрал: Хүүхдийн мөнгийг банкинд хуримтлуулан, эргүүлээд хүүтэй зээлж мөнгө хүүлэх гэж байна

УИХ-ын гишүүн Н.Учрал Чингис хаан банк болон хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк Чингис хаан банканд хадгалуулсан сангуудийн мөнгөө авч чадахгүй байна гэж байна. Капитал банк шиг зүйл болох вий?

Би банкуудтай хариуцлага тооцох, шаардлагатай төсөв мөнгөө татаж авах ёстой гэсэн байх суурьтай байдаг.

Капитал банктай холбоотой хуримтлалыг шийдэж чадахгүй болохоор иргэд хохироод үлдэж байна.

Дээрээс нь төсөв дээр хүүхдийн мөнгийг хуримтлал болгоно гэж байна. Байж болохгүй зүйл шүү дээ. Хаана хадгалах юм бэ?

Хүүхдийн мөнгийг банкинд хадгалуулж, банк эргээд хүүтэй зээлж хүүлээд байж болохгүй биз дээ. Хуримтлал нэрийн дор банк иргэдийн мөнгийг хүүлдгийг зогсоох ёстой.

Банкууд бүгдийн толгой дээр гарчихлаа.

Сүүлийн үед хөрөнгө оруулалт хийдэг нэвтрүүлгүүд гардаг болж. Банкны захирал ширээний ард суучихаад хувийн компаниудад хөрөнгө оруулна гэнэ. Бид нарын хуримтлал дээр үйл ажиллагаа явуулдаг банкны эзэн хувийн компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn