Аргентин улс цар тахлын үед баячуудаасаа илүү их татвар хурааж, Ковид-19-т зарцуулна

2020-12-07

Аргентин улс коронавирусын цар тахлын эсрэг тэмцлийн санхүүжилтыг баячууддаа шинэ төрлийн татвар ногдуулан татан төвлөрүүлэхээр болжээ.

2.5 сая ам.доллараар дээш хөрөнгөтэй 12 мянган иргэн энэхүү шинэ төрлийн татварт хамрагдах юм. Энэ нь нийт татвар төлөгчдийн 0.8 хувьтай тэнцэнэ.

Баячуудад ногдуулах татвараар нийт 3.6 сая ам.долларыг төвлөрүүлнэ гэж тооцоолсон байна.

Босгосон санхүүжилтын 20 хувь эмнэлгийн хэрэгсэл авахад зарцуулагдах бол 20 хувийг цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгоно гэж тусгажээ. Хатуу хөл хорион дэглэмийг хэрэгжүүлснээр ажилгүйдэл, ядуурал, засгийн газрын өр ихээхэн хэмжээгээр нэмэгджээ.

Эх сурвалж:Bbc

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Манайд ерөнхий сайдаасаа эхлээд тэрбум, тэрбумаар нь хадгаламж эзэмшээд, мөнгө хүүлж байхад муусайн гуйлгачид битгий гуцаа. Харин ард түмэн, тэр дундаа дундаж давхаргаас татвараа нэмнэ гэвэл хэрэгжих боломжтой

  • С.Баяр, Баярцогт, Давааням, Жаст Батхүү нарын хураагдсан хөрөнгийг, Оюу Толгойн ТУЗ ажиллаж өндөр цалин авч бөйгаа Багабандийн цалингаас өндөр татвар тогтоогоод тэр мөнгөөрөө ковид эсрэг вакцин аваач, гадаадаас вакцины мөнгө зээлээр авахгүй ш дээ

  • Манайд ийм шийдвэр гаргах боломж байхгүй. Яагаад гэвэл шийдвэр гаргагчид  өөрсөдөд нь бараг 100 хувь/өөрөө, гэр бүл, үр хүүхэд, хамтрагчидад / халтай шийдвэр болох тул 

Холбоотой мэдээ