Афганистаны дээд удирдагч 2016 оноос талибаныг удирдах болсноосоо хойш анх удаа ил гарав

Афганистаны Талибаны дээд удирдагч Ахунзада 10-р сарын 30-нд тус улсын өмнөд нутгийн Кандахар мужийн шашны сургуульд болсон арга хэмжээн дээр ил гарч үг хэлсэн байна. Ахунзада 2016 онд Талибаны дээд удирдагчийн албан тушаалд орсноосоо хойш анх удаа ийнхүү олон нийтийн өмнө ил гарч буй аж.

Шашны энэ сургуулийн хариуцлагатан Саид 10-р сарын 31-нд мэдээлснээр, Ахунзада 30-нд тус сургуульд ажиллаж үг хэлсний зэрэгцээ тус сургуулийн 800 сурагчид хандан мэндчилгээ дэвшүүлсэн гэжээ.

Афганистаны түр засгийн газрын дэд ерөнхий сайдын орлогч  Абдул Салам Ханафи  ч үүнийг гэрчилжээ. Тэр хэлэхдээ, Ахунзада бол Афганистаны удирдагч юм. Тэр Афганистаны ямар ч иргэнтэй уулзаж ярилцаж, тэдний санал бодлыг сонсох эрхтэй юм гэсэн аж.

Талибан болон Афганистаны хэвлэл мэдээлэл Ахунзадагийн энэ удаагийн арга хэмжээнд оролцсон талаарх ямар нэгэн зураг дүрсийг нийтлээгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn