Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал огт хөндөгдөөгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг, тодруулбал эргүүлэн татах талаар бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү?

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо хэлэлцэнэ. Гэхдээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа асуудлыг байнгын хороо хэлэлцдэггүй.

Өнөөдрийн байдлаар УИХ-д гишүүд гэмт хэрэгтэй холбогдсонтой холбоотойгоор эргүүлэн татах асуудал орж ирээгүй. Бүлгийн хурал дээр огт гишүүдийн асуудал яриагүй. Хууль зөрчсөн эсэхийг зөвхөн шүүх л тогтооно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn