Өвөл ч ажиллах, хүүхдүүдэд зориулагдсан ЗӨӨВРИЙН НОМЫН САН ажиллаж эхэллээ

2021-11-01

“Лантуун дохио” ТББ, “Mega mind” болон “Альфа бүүк” номын дэлгүүр нар хамтран гэр хороолол болон алслагдсан сум, дүүргийн хүүхдүүдэд зориулан зөөврийн номын санг ажиллуулж эхэлж, эхний хувилбараа төв талбай дээр байршууллаа.

Тус номын сан нь 20 гаруй хүүхэд ном унших боломжтой, шалнаасаа халдаг бөгөөд дөрвөн давхар дулаалгатай юм.

Мөн дотроо боловсон ариун цэврийн өрөөтэй бөгөөд гэрэлтүүлэг зэргийг бүгдийг шийджээ.

“Лантуун дохио” ТББ-ын санаачлагч Ч.Ганжавхлан “Төв талбай дээр зургаан хоног байршуулах бөгөөд иргэд номоо хандивлаж болно. Дараа нь шалгарсан нэг сумд байршуулах юм.

Яагаад суманд байгаа хүүхдүүд гоё газар суугаад, ном уншаад, бие биетэйгээ ярилцаад сууж болохгүй гэж? Өнөөдөр идэх хоолгүй, өмсөх хувцасгүй хүүхдүүд олон байна. Хүүхдүүд рүүгээ хөрөнгө оруулбал хөрөнгө оруулалт ирээдүйд өгөөжөө хэд дахин өснө” гэлээ.

Холбоотой мэдээ