“Компанийн захирлууд сургууль, эмнэлгийн барилгаа дуусгахын тулд өөрсдийн орон байраа зарж байна”

2021-11-01

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал барьж буй барилгын компанийн ажилтнууд өлсгөлөн зарлах талаараа мэдээллээ.

Тэд өмнө нь “Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор компаниуд багадаа 300 саяас нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Б.Жавхлан сайд энэ асуудлыг шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 1100 гаруй барилга балгас болж үлдэх нь гэж байна” хэмээн Сангийн яамны гадна жагсаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр барилгын салбарын төлөөлөл “УИХ-ын дэргэд С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, уулзсан боловч үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт суулгах шийдэр гарах эсэх нь тодорхойгүй байна.

Үнийн өсөлт гарсан гэдэг нь үнэн, зөрүүг хуулийн дагуу төр олгохоо хүлээн зөвшөөрсөн.

Сангийн сайд Б.Жавхлан өссөн үнээр бараа материал авсан компаниудын хохирлыг барагдуулах талаар ярих ёстой байтал үнийн өсөлт бол түр зуурынх, ирэх жил үнэ буурна гэж ярьж болохгүй.

Түр зуурын үнийн өсөлт 5,6 сар үргэлжилдэггүй.

2022 онд шийдэхгүй хандлагатай болвол суулт зарлаж эхэлнэ.

Төр засгийн тодорхойгүй шийдвэрийн улмаас олон компани хохирч байна. Эрдэнэтэд нэг эмэгтэй энэ асуудлаас болж харвасан, ажлаа үргэлжлүүлэхийн тулд гэр орноо зарж байгаа хүмүүс олон байна.

Хүйтний улирал нэмэгдэж, барилгын ажил зогсож байгаа үед олон залуучууд хүрч ирж, суулт зарлана.

Төсвийн мөнгөөр ажил хийхэд компаниуд эхлээд өөрсдийнхөө мөнгөөр барьж, дараа нь санхүүжилтээ авдаг.

Сангийн сайд, Ерөнхий сайд нар тодорхой байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна.

Дампуурах дээрээ тулсан 100 компанийн 60 тэрбум төгрөгийг шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ