
Оюутолгойн гэрээний асуудлаар залуучууд байр сууриа илэрхийлэв.
Залуучууд “Оюутолгойгоо авръя”, “Рио Тинтод үйлчилдэг хөлсний жагсагчдад хариуцлага тооцоё”, “Ц.Элбэгдорж савраа тат” зэрэг лоозонг барьжээ.
Тэд ийнхүү ярив:
“Эх оронгүй цагаач Ч.Сайханбилэг мэдэгдэл хийсэнд эгдүүцэж байна.
Миний халааснаас алим аваад идсэн хүн надаас 2200 төгрөг нэхэж байна.
Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг өөрчлөх шаардлага тавьж байгаа үед иргэд бид нар чимээгүй байх хэрэгтэй.
Монголын талд ашигтай болоод ирэхээр Рио Тинтогоос хамааралтай этгээдүүд байж сууж чадахгүй байна.
Ч.Сайханбилэг “миний хийсэн гэрээ харин ч ашигтай байсан” гэж ярьж байна. Үнэхээр сайн гэрээ хийсэн бол Монголдоо хүрээд ир л дээ. Интерпол ямар чадваргүй юм, энэ хүнийг олоод ир л дээ. Монгол Улс Ч.Сайханбилэгт ямар ч их өртэй юм.
Оюутолгой, Рио Тинто ярихаар монголын улс төр хөдөлгөөнд орчихдог. Энийгээ зогсоо. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн хүмүүсийг доромжлоод явж байгааг Ц.Элбэгдорж захиалж, мөөрүүлж байна. Ц.Элбэгдорж гуай одоо боль. Ц.Элбэгдорж одоо улс төрд цээжээ даахгүй бух болсон.
Өөрөө баялагаа өгчихөөд өртэй үлдэж байгаа үед монголын залуучууд дуугай байж болохгүй.
Ч.Сайханбилэг С.Баярцогт шигээ бай.
Энэ талбай дээр байгаа хүмүүсийн амнаас яагаад Оюутолгойн асуудал гарахгүй байна вэ?” хэмээн ярилаа.