• Б.Ууганбаяр:Техникийн спирт уусан дөрвөн хүн нас барж,нэгийнх нь бие маш хүнд байна

    2020-12-06

    Техникийн спирт уусан 31-49 насны дөрвөн хүн хордож амиа алдсан бол 40 настай эрэгтэйн биеийн байдал маш хүнд, Улсын I төв эмнэлэгт эмчлэгдэж байна.

    Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Төв аймгийн Заамар сумын бичил уурхайд ажилладаг долоон хүн архи уусан гэх мэдээлэл ирсэн. Долоон хүнээс дөрөв нь нас барсан, гурван нь хүн нь эмчилгээ хийлгэж байна.

    Архи уусан асуумжтай боловч техникийн спирт уусан байсан. Тийм учраас нийт ард иргэддээ техникийн зориулалттай спирт уухгүй байхыг онцгойлон анхааруулж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ