Сайн мэдээ:Жолооч Д болон түүний ойрын хавьтлын 7 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа

2020-12-06

2020.12.05-ны өдөр нийт 14019 хүнд шинжилгээ хийхэд рйрын хавьтлын долоон хүнд коронавирусын халдвар илэрчээ.

  • Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 201
  • Дорноговь аймагт гурван тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдол 28 боллоо.

Улаанбаатар хотод шинээр халдварын тохиолдол нэмэгдэж бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ээс 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны сувилалд шилжлээ.

Жолооч Д-ийн голомтоос долоон хүн, Орхон аймгийн дөрвөн хүн, Сэлэнгэ аймгийн нэг хүн, Дорноговь аймгийн нэг хүн, ачаа, тээврийн жолооч, Энхсаран сувиллын голомтоос өвчилсөн хоёр хүн тус тус эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ