Б.Идэр-Од найзыхаа эмчилгээний төлбөрт 38 сая төгрөгийг хандивлалаа

Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр буюу “Lil Thug-E” цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Иймд уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ. Уг аянд комедиан Б.Идэр-Од нэгдэж, өөрийн ROLEX цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар зарж, реппер “Lil Thug-E”-ийн эмчилгээний төлбөрт хандивласан байна.

Тэрбээр “Өөрт байдаг ганц Rolex цагаа 38 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, найз Lil Thug E-ийнхөө эмчилгээний зардалд зориулан хандивлалаа. Худалдан авсан эрхэмд баярлалаа. Та бүхэн бас нэгдэж Lil Thug E-г эрүүл энх болоод, эх орондоо ирэхэд нь хүч нэмээрэй гэж хүсье” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn