Дарханы зам байгалийн давагдашгүй хүчин зүйл гарахгүй бол 2022 оны 11 сард ашиглалтад орно

2020-12-04

Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Зам тээвэр, тэр дундаа төмөр замынхан маань сайхан хамт олон байдаг. Гэтэл төмөр замын дагуу халдвар алдлаа. ОХУ-аас орж ирсэн нөхдүүд ямар ч тусгаарлах байраар дамжилгүй, халдвар тараагаад явчихлаа гэсэн ЭМЯ-ийн мэдээлэл байна.

Төмөр замынхаа ариутгал, цэвэрлэгээг яагаад хийлгэдэггүй, тэр дундаа яагаад арга, хэмжээ зохион байгуулав аа? Энэтэй холбоотой ямар хүмүүст арга хэмжээ авсан бэ? ЗТЯ-д дандаа л асуудал үүсдэг, хүний амь нас хүртэл эрсдэж байсан. Ахиад ийм зүйл гарах уу?

Дарханы замыг бүх сайдууд толгойгоороо хариуцна гэсэн. Ашиглалтад оролгүй удлаа. Хүний амь нас эрсэдсэн, машин тээвэр эвдэлсэн мөнгийг танай яам төлөх үү?

Шадар сайд Я.Содбаатар:

Төмөр замын ариутгал халдваргүйтэл хийж, биечилж өдөр болгон хоёр агент гарч вагон, ачаан мэдээллийг авдаг байсан. Эрээнцавын боомт дээр бас агент хойшоогоо гарч мэдээлэл авдаг. 11-р сарын 1-нээс эхэлж биечилж хүн хойшоо гарахаа больсон. Харамсалтай нь энэ үетэй давхцаж халдвар тархсан.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 

Эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхдээ алдаа гаргасан. ОХУ-аас хүмүүс ирээгүй. Би тухайн үед яаманд ажиллаж байгаагүй. Ийм зүйл гаргахгүйг хичээж ажиллаж байна. Дарханы замын хувьд ослын тоог  Тээврийн цагдаагийн байгууллагаас авч танд хүргүүлэе.

Монгол Улсын хэмжээнд бүх тээврийн авто ослыг Дарханы зам дээр наасан.

Дарханы зам байгалийн давагдашгүй хүчин зүйл гарахгүй бол 2022 оны 11 сард ашиглалтад орно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ