Вакцин хийлгэснийхээ дараа өвчилсөн хүмүүст дархлаа илүү сайн тогтож байна гэв

Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад хийгдэж байгаа вакцины нөлөөлөл болон вирусийн хувилбарын судалгааны дүнгээс танилцуулъя. Манай улсад хийгдэж байгаа вакцинууд бүгд үүргээ гүйцэтгэж байгаа гэж хэлж болохоор байна.

Вакцин хийлгэснийхээ дараа өвчилсөн хүмүүст эсрэг биеийн титр илүү өндөр хувьтай тогтож байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Файзер болон АстраЗенека вакцины дараах дархлаа тогтоц хэр удаан үргэлжлэх вэ гэдэг асуулт их анхаарал татаж байгаа.

Өмнө нь вакцины дархлаа зургаан сар орчим тогтоно хэмээж байсан бол сүүлийн үеийн судалгаагаар дархлаа тогтоц дөрвөн сар хүртэл хугацаагаар үргэлжилж байна.

Түүнээс хойш эсрэг биеийн титр тодорхойлогдохгүй байна гэх үр дүн гарлаа. Үүнийг үндэслээд коронавирусийн эсрэг вакцины дархлал тогтоц яагаад богино хугацаатай байгааг судалж эхэллээ. Мөн дархлаа тогтох хугацааг уртасгах чиглэлээр судалгаанууд хийгдэж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn