Т.Доржханд:Банкны эзэн нь төмөр замчин болчихсон, төмөр зам хийж байгаа сурагтай байна

2020-12-04

Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги, Тавантолгой-Цагаан дээл уул чиглэлийн авто замыг дандаа концессоор хийж байгаа гэх мэдээлэл байна. Зарим хүмүүс мэдээлэлтэй байж магадгүй. Бид нарт бол мэдээлэл алга. Концесс нь ямар өртөгтэй, хэдэн жилийн хугацаатай, хэн хийж байшаа юм бэ?

Мөн надад байгаа мэдээллээр банкны эзэн нь төмөр замчин болчихсон, төмөр зам хийж байгаа сурагтай байна. Нэг хэсэг банкны эзэн нь улсын үйлдвэрийн газрыг авчихдаг, нөгөө хэсэг нь төмөр замчин болчихдог. Ийм болохоор л санхүүгийн сектор хөгжихгүй байгаа шүү. Ийм байдлаар концесс явахаар төсөв дээр дарамт ч ирдэг, төрд шамшигдал үүсдэг.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км тусгай зориулалтын авто замыг 2020-2023 онд концессоор барьж шилжүүлнэ. “Тахилт-Хайрхан” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт 250 км замыг “Тал нутгийн хөгжлийн” ХХК зам гүйцэтгэж байна. Тавантолгой-Цагаан дээл уул чиглэлийн 735.3 тэрбумын замыг “Ундрах Говь” ХХК гүйцэтгэж байна.

Энэ төслүүд 30 жилийн хугацаатай явж байгаа.

Шадар сайд Я.Содбаатар:

Тавантолгой-Хангийн концесс 2015 онд батлагдсан. Тавантолгой-Гашуунсухайтын концесс 2018 онд батлагдсан. Цагаан дэлийх бол эхлээгүй, нөгөө хоёр нь нилээн ахицтай явж байна. Өндөр даацын стандартаар баригдаж байгаа юм байна гэж ойлгосон.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Зандан шатар Их гишүүдын амь насыг хамгаалж Солонгос, Грек улсын жишиг дагаж шилэн хамгаалалт хийсэн гэж ярилцлага өгчээ .Эд нар Төрийн хөрөнгө ,мөнгө хулгайлж идэж уухаа бодож амьд байх амь насаа хамгаалж байгаа нь тэр гэнэ дээ.Ард Түмэн гудамж талбай,автобусандаа шахцалдаад үхээ гэж давлаж байна даа

Холбоотой мэдээ