Гарцаар буцаж эргэсэн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгов

2021-10-28

ХУД-ийн Орчлон сургуулийн урд явган хүний гарцаар буцаж эргэж буй машинуудын бичлэг цахим орчимд цацагдаад байсан юм.

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх бүлгийн 10.13. ДАРААХ ГАЗРУУДАД БУЦАЖ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОНО:

а/ #явган_хүний_гарц_дээр; гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буцаж эргэх үйлдлийг хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.28 “Жолооч замын хөдөлгөөний #дүрэмд заасан #хориглосон_газарт_буцаж_эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр #торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдууллаа.

Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ